Хуримтлал үүсгэх энгийн аргууд, Хөдөлмөрийн хуулийн онцлох заалтууд
Ажлын талбарт давшиж яваа хэн бүхэнд зориулав 💡
Unread Monday #7
“Үнэн гэдэг яг л арслан шиг. Та түүнийг хамгаалах шаардлагагүй. Тавьж явуул. Тэр өөрийгөө хамгаалах болно.”
- Амгалан Августин
Саарал үүл хурсан өрийн мэнд ☁
Шинэ долоо хоног сонин сайхан ихтэй эхэлж байна. Юу гэвээс “Хувийн санхүү” хэсгийг одооноос Unread-ийн менежер Цогтоо үргэлжлүүлэн бичих агаад бичих үйлд шамдан суралцах хүсэлдээ хөтлөгдөн бичих үйлд шамдахаар товхимлын багт нэгдэж байна. Түүнийг халуун дотноор угтан авна уу.
ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
Хувийн санхүү: Хуримтлал үүсгэх энгийн аргууд
Ажил карьер: Хөдөлмөрийн хуулийн онцлох заалтууд
"Хуримтлал бий болвол та ирээдүйдээ бэлэн байж, хайртай хүмүүсийнхээ өмнө хариуцлага алдахгүй байхад тодорхой хэмжээгээр тус болно" хэмээн көүч Г.Мөнгөн өгүүлдэг.
Тийм ээ, хүн бүр л хадгаламжтай болохыг тодорхой хэмжээнд зорьдог нь мэдээж. Гэвч өндөр орлоготой болсон үедээ л хуримтлуулж эхэлнэ гэж андуурах эсвэл хадгалаад хадгалаад түүнийхээ үр шимийг зүй ёсоор хүртэж чадахгүй байх асуудлууд энүүхэнд. Ер нь хүндрүүлж бодох шаардлагагүй л дээ 😉 Зүгээр л хоббигоо болгочих…
Хуримтлал үүсгэхийн тулд
Зорилготой бай
Хадгалах сав буюу данстай бай
Та зорилгоо өөрөө тодорхойлно. Харин би хадгалах тал дээр хэд гурван зөвлөгөө өгье. Аливаа хадгаламж, хөрөнгө оруулалтаар хуримтлал бий болгож байгаа бол та дараах сахилга батыг өөртөө суулгах хэрэгтэй.
Хадгаламжийн орлого тодорхойлох хуанли
Зорилгодоо хүрэхийн тулд сар бүр хэдийг хуримтлуулахаа тодорхой болгоорой. Мөн нүдэнд ил харагдах газар байрлуулбал үргэлж санах болно.
Их, бага байх нь тийм ч чухал биш
Хамгийн чухал нь орлого бүрээсээ тодорхой хувь хэмжээг хадгалах үйлдлийг дадал болгох хэрэгтэй. Хоёрын хооронд иймхэн мөнгө хийгээд яахав дээ, юм аваад идчихье гэж бодолгүйгээр 1000, 2000 төгрөг ч байсан далд хийж сурах нь урт хугацаандаа сахилга баттай болоход туслах болно. “Дуслыг хураавал далай” гэдэг шүү дээ.
Хэрэглээд үлдсэн биш, хадгалаад үлдсэнээрээ…
Хэцүү сонсогдож болох ч зөв төлөвлөлтийн ачаар энэ нь 100% боломжтой зүйл. Эхлээд хадгал. Тэгээд үлдсэнийг нь зөв зарцуулаарай.
Зарлага гаргахаасаа өмнө өөрөөсөө асуух
Үүнийг үнэхээр хүсэж байгаа, энэ танд зайлшгүй хэрэгтэй юу эсэхийг өөрөөсөө асуугаарай. Найзуудтайгаа хааяа зугаацах, дуртай киногоо үзэх, шинээр цамц авах зэрэг зарлагууд хүний амьдралд мэдээж байх ёстой ч төлөвлөгдөөгүй мөн шаардлагагүй зарлагуудад "Дараа болъё" гэж хэлж сурах хэрэгтэй.
Заримдаа бидний төдийлөн анзаараагүй зүйлс, чухалчилж үзээгүй бүхэн хэзээ хойно сөрөг үр дагаварт хөтлөх нь бий. Ялангуяа ажлын талбарт ид давшиж яваа бидний хувьд “Хөдөлмөрийн хууль”-аа бүрэн уншаагүй, өөртөө ашигтай зүйл, заалтуудыг хараагүй байх нь элбэг. Тиймээс өнөөдрийн дугаартаа энэ талаар ярья гэж бодлоо.
Хөдөлмөр эрхлэгч болон ажил олгогч хүн бүрд хамаатай, хөдөлмөрийн харилцааны үед эрх ашгаа хамгаалахын тулд заавал судлах учиртай Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн хувилбар 2022 оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлснийг мэдсэн үү? 🤔
Зайлшгүй мэдэх ёстой заалтууд
Ажил олгогч нь хүнийг оршин суугаа газартаа ажил үүргээ байнга гүйцэтгэхийг зөвшөөрч түүнтэй зайнаас ажиллах хөдөлмөрийн гэрээг байгуулж болно.
Ажилтан үндсэн ажлын цагаасаа бусад цагт өөр ажил олгогчтой зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. Зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллах бол ажилтан энэ тухай ажил олгогчдод мэдэгдэх үүрэгтэй.
Ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэнэ. Ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй.
Ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш зургаан сар ажилласан бол түүнд ээлжийн амралт эдлэх эрх үүснэ. Хөгжлийн бэрхшээлтэй болон 18 насанд хүрээгүй ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 25 өдөр байна.
Ажлын дээд хязгаарыг долоон хоногт 56 цаг байлгаж, өдөрт ажиллах илүү цагийн хязгаарыг дөрвөн цагт багтаана.
Дагалдан ажилтны үндсэн цалинг түүний гүйцэтгэх ажил үүрэг, эзэмших ажлын дадлага, ур чадвар зэргийг өөртэй нь тохиролцож тогтоох бөгөөд ижил төрлийн ажил үүрэг гүйцэтгэж байгаа үндсэн ажилтны үндсэн цалингийн 70 хувиас доогуур байж болохгүй.
УНШВАРТАЙ НИЙТЛЭЛҮҮД
Би хүүхдээ ингэж өсгөдөг - 8 хүүхдийн аав Г.Эрдэнэбилэг байна, би хүүхдүүдээ ингэж өсгөдөг
2000-аад онд чихэнд сонсголонтой дуунуудаар залуусыг соронздон татаж байсан Дижитал хамтлагийн Эрка буюу Г.Эрдэнэбилэгийн амьдралд аав, нөхрийн үүрэг нь томоос том байр суурьтай гэнэ. Учир нь тэр өдгөө 10 гишүүнтэй өнөр бүлийн эзэн болсон билээ.
Чөлөөт - Цасанд үлдсэн мөр
Монголын нэн ховор амьтанд тооцогдох цасны ирвэс уулын хэцийн байц хаданд нар үүрийн гэгээ сүлбэж, тэнгэрт мацан өндийхөөс авахуулан үүлс цуулж, талын ургамал ногоог гижигдэн газрын хээлэнд шингэх хүртэл үр төлөө хамгаалж, ан гөрөө хийж, ихэнх цагийг биеэ наранд ээн тэвчээртэй нь аргагүй хэвтэж өнгөрөөдөг аж. Түүний тухай бүгдийг эл нийтлэлээс уншаарай.
Фрэнк Хербертийн алдарт "Манхан" уран зөгнөлт зохиол, Мэтт Хейгийн "Шөнө дундын номын сан" гээд олон шидээвэр бүтээлийг эх хэл дээрээ унших боломжийг бидэнд олгосон А.Оюунзултай ярилцлаа.
ДАРААГИЙН ДУГААРТ
Хувийн санхүү: Хуримтлал үүсгэх энгийн аргууд II хэсэг
Ажил карьер: Шинэ ажлын байрандаа хэрхэн уусах вэ?
Энэ хүрээд өнөөдрийн товхимол өндөрлөж байна. Ирэх даваа гарагт ээлжит зөвлөмжүүдээрээ уулзъя.
Unread аппыг татах: Android, iOS
Unread-ийн сошиал хуудсуудыг дагах: Facebook, Instagram, YouTube, Soundcloud
Санал хүсэлт илгээх болон товхимолтой хамтран ажиллах: majigaa@unread.today
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)