Шинэхэн өглөөний мэнд!
Нэг л мэдэхэд арванхоёрдугаар сар дундаа орчихжээ. Юу юугүй шинэ онтой золгох нь байна шүү. “Өрөмтэй талх” өөрийн өнгө төрх, хэлбэр загвараа олох гээд л байна. Цахим шуудангаа алгасалгүй уншиж байгаа та бүхэндээ талархъя.
Ингээд өнөөдрийн товхимолдоо тавтай морил!
#ШИЙРИЙ ХИЙВ
Уундаагийн тоймоос “шийрий” хийлээ.
📣Хүний эрхийн төлөөх бойкот
Ирэх оны хоёрдугаар сард болох “Бээжин 2022” Өвлийн Олимпийн наадамд АНУ-ын зүгээс дипломат бойкот хийнэ гэдгээ зарлажээ. БНХАУ Шинжаан дахь уйгаруудын эрхийг зөрчиж, албадан хөдөлмөр эрхлүүлж буйн төлөө тэд ийм шийдвэр гаргасан байна.
❌Шинэ Зеландын тамхины эсрэг шийдэл
2023 оноос эхлэн Шинэ Зеландад 15-аас доош насны бүх хүмүүсийн тамхи худалдан авах эрхийг насан туршид нь хориглоно гэнэ дээ. Түүнчлэн 2050 он гэхэд 42 болон түүнээс дээш насны иргэд л тамхи татах эрхтэй үлдэх аж.
Бусад сонин хачныг ЭНД дарж уншаарай.
❤Зүрх шилжүүлэн суулгах Үндэсний баг
Улсын I болон III төв эмнэлгийн зүрх судасны мэс засал болон эмгэг судлалын эмч нараас бүрдсэн зүрх шилжүүлэн суулгах Үндэсний багийг байгуулжээ. Ингэснээр тархины үхэлтэй донороос зүрх шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээг манай улсад хийх боломжтой болж байгаа юм. Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС.
😷Коронавирусыг мэдэрдэг амны хаалт
Корона ч олон хувилбартай болж, хүн төрөлхтөн ч түүний эсрэг аргаа улам нарийсгаж байна. Тодруулбал, Японы Киотогийн их сургуулийн эрдэмтэд уг вирусыг хэт ягаан туяагаар илрүүлэх боломжтой амны хаалтыг зохион бүтээсэн гэнэ. Их сонирхолтой аргаар гарган авчээ. ЭНД дарж уншаарай.
#ТОВЧХОНТОО (ТОВЧХОНДОО+ТОО)
24.6: Нэмэлт тунд нийт хүн амын 24.6 хувь нь хамрагдаад байна.
51 мянга: Энэ оны I-XI сар хүртэлх хугацаанд манай улсад 51,500 автомашин импортоор орж ирсэн бөгөөд өмнөх оны мөн үеэс 5.3 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
25 мянга: Жилд дунджаар хөдөө орон нутгаас 25 мянган иргэн Улаанбаатар хотыг зорин ирж байна.
6 минут: 12-оос дээш настай монгол хүн дунджаар өдрийнхөө 9.2 цагийг унтахад, 2 цагийг сошиал орчинд, ердөө 6 минутыг дасгал хөдөлгөөн хийхэд зарцуулдаг.
92 тэрбум: Хэрэглээ нь үйлдвэрлэлээсээ давсан манай улсын эрчим хүчний салбар өдгөө 92 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна.
#MAKE IT UNREAD
Онцлох – Autoparts: Авто сэлбэгийн цахим худалдааны шийдэл
Энэ удаа бид Coinhub платформ, Shoppy.mn цахим дэлгүүрийг танилцуулсан “Интелмайнд” группийн шинэ үйлчилгээг онцолсон. Товчхондоо, тэд чанартай авто сэлбэгийг үйлдвэрийн үнээр худалдан авах боломжийг олгожээ. Autoparts.mn-тэй танилцах бол ЭНД.
Мэдүүштэй – СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР: “Сэрж санах түүх, сэтгэл ариусгах урлаг, хүмүүнийг гэгээрүүлэх соёл”
Арваннэгдүгээр сар “Соёлын бүтээлч сар” байв. Энэ хүрээнд манай улсад өрнөсөн үйл явдал, арга хэмжээ болон тэдгээрээс гарсан үр дүнг ЭНЭХҮҮ нийтлэлдээ хүргэсэн билээ.
Номын тухай – Г.Аюурзанын шинэ романы тойм: “Тэдний сүүдэр бидний сэтгэлээс урт”
Амьдрал хэмээх торон дотроос ертөнцийг тольдох бид… Нийтлэлч Я.Баяраа энэ романыг уншаад тэсэлгүй тэнгэр өөд харжээ. Тэгэхэд нь Улаанбаатарын тэнгэр үд дундаа цэлмэг байж гэнэ. Түүний бичвэрийг ЭНДЭЭС.
#АВДРЫН ЁРООЛООС
Бидний тархи ердөө гуравхан секундын дотор анх уулзсан хүнийхээ талаар дүгнэлт гаргах чадвартай гэнэ дээ. Тэгэхээр анхны сэтгэгдлийг аятайхан байлгахын тулд хувцаслалт чухал асуудал болж байна. Ажил хэрэгч имиж бүрдүүлэхэд анхаарах ёстой гурван зөвлөгөөг ЭНЭХҮҮ нийтлэлээс цохон хүргэе.
Casual буюу энгийн, classic буюу ажил хэрэгтээ өмсөх хувцас хэмээн хоёр хувааж, нийт хувцасныхаа 70 хувийг ажил хэрэгч хувцсаар бүрдүүлэх
Ажил мэргэжлийн онцлогоос үл хамааран бүсгүй хүн бүрийн шүүгээнд зайлшгүй байх хувцас бол сонгодог загварын хар даашинз
Хэн нэгэнтэй анх удаа танилцахдаа бид харах болон үнэрлэх мэдрэхүйгээ зэрэг ажиллуулдаг учраас сүрчгэндээ анхаарах
#ЦАЙ УУХ ЗУУР
Цайны цагаараа сонирхох контентуудыг санал болгоё.
🕯Хариулах: “Баартагчин” гэж ямар утгатай үг вэ?
А. Амиа бодсон Б. Бардам зантай В. Шударга шулуун Г. Тоглоом, тохуутай
Зөв хариултыг товхимлын төгсгөлд дэлгэв.
📱Үзэх: Билли Айлишийн ярилцлага
2017 оноос хойш тав дахь жилдээ Vanity Fair сэтгүүлийн асуултад хариулж буй Билли Айлиш. Та түүний хэрхэн өсөн дэвжиж, өөрчлөгдөн хувирч буйг энэ жилийн ярилцлагаас үзээрэй.
🎧Сонсох: Billie Eilish – Happier Than Ever
Кофе уунгаа цонхоор хараад дуу эгшиглүүлэх ч янзын шүү. Нэгэнт Билли Айлиш гэснийх өнгөрсөн бямба гарагт толилуулсан түүний амьд үзүүлбэрийг санал болгож байна.
👃Сонирхох: Fragrantica
Зол найз минь энэ вэбсайтыг зааж өгсөн юм. Дуртай үнэрийг маань санаанд оромгүй зүйлсээс гарган авдаг юм билээ. Та ч бас өөрийн хэрэглэдэг сүрчгийнхээ орц, найрлагыг хайгаад үзээрэй.
Өнөөдрийн товхимолтой хамт байсанд баярлалаа. Ирэх өдрүүдээ эрч хүчээр дүүрэн өнгөрүүлээрэй. Мөн энэ удаагийн шуудан таалагдсан бол бусдад хуваалцахыг хүсье.