Давхар ажил эрхлэх, Өргөн хэрэглээний цахим платформууд
Ажлын талбарт давшиж яваа хэн бүхэнд зориулав 💡
Unread Monday #4
“Бусдын бодлоос хараат бус байх нь агуу зүйлд хүрэх эхлэл болдог.”
- Хегэл
Шинэ долоо хоногийн мэнд 🤗
Тавдугаар сарын дулаан өдрүүд өнөөдрөөс эхэлж байна. Өглөө бүр эртлэн босож, намуухан дуу сонсоод эсвэл нэг аяга кофе уунгаа ажил руугаа алхаж яагаад болохгүй гэж? Бие махбодын хувьд ч, сэтгэл санааны хувьд ч тухайн өдрийн урамтай эхлэл болно гэдэгт итгэлтэй байна.
Ингээд товхимолдоо тавтай морил.
ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
Хувийн санхүү: Нэмэлт орлого олох аргууд IV хэсэг
Ажил карьер: Ажлын талбарт өргөн хэрэглэгддэг цахим платформууд
Нэмэлт орлого олох энгийн аргууд үргэлжилсээр… Энэ удаагийн дугаарт ур чадвар, ажлын туршлага дээрээ үндэслэн орлогын олон эх үүсвэртэй болох аргыг танилцуулж байна.
Давхар ажил эрхлэх
Цалин хөлсөө зөвхөн үндсэн ажлаасаа авдаг байсан цаг ард хоцорчээ. Мэдээллийн эрин зуунд өөрөө л боломжийг атгаж чадвал цагийн, өдрийн, гэрээт, фрийланс гээд ямар ч төрлийн, хэдэн ч ажил хийж орлогоо нэмэгдүүлэх үүд хаалга нээлттэй байна.
Мөн odd jobs буюу ганц хоёр удаагийн ойр зуурын ажил хийлгэх зарууд сошиал талбаруудаар нэлээд байдаг шүү.
Давхар ажил эрхлэлт хэр түгээмэл юм бэ?
2017 оны байдлаар АНУ-д нийт хөдөлмөр эрхлэгчдийн таван хувь нь хоёр болон түүнээс дээш ажил гүйцэтгэж байсан ба тэдний дийлэнх хэсгийг эмэгтэйчүүд, өндөр боловсролтой иргэд бүрдүүлжээ.
Тэгвэл Монголд 2018 онд хийсэн ажиллах хүчний судалгаагаар давхар хөдөлмөр эрхэлдэг 22.6 мянган хүн бүртгэсэн нь хөдөлмөр эрхэлж буй нийт хүн амын 1.8 хувьтай тэнцэж байв.
Хэрэв та давхар ажил эрхлэхээр шийдвэл дараах зүйлсийг сайтар анхаараарай.
Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлд заасны дагуу үндсэн ажлын цагаас бусад цагт өөр ажил олгогчтой зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулах тохиолдолд үндсэн ажлын удирдлагадаа мэдэгдэх үүрэгтэй шүү. Юу юугүй энд тэнд давхар ажил хийгээд байх вий 🧐
Хэд хэдэн онцгой тохиолдолд үндсэн ажил олгогчоос зөвшөөрөл авах ёстой байдаг. Үүнд:
Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээтэй бол;
Үндсэн ажил олгогчтой ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, эсхүл өрсөлдөгч байгууллагад ажиллах бол;
Хүн амын аюулгүй байдал, эрүүл мэнд, тав тухай орчинд амьдрах эрхийг хангахтай холбоотой ажил үүрэг гүйцэтгэдэг бол;
Мөн хэдэн ч ажил эрхэлсэн бай долоо хоногийн нийт ажлын цаг тань 56 цагаас хэтэрч болохгүй. Ажил амралтын тэнцвэрээ хадгалахаа мартуузай.
Энэ удаа ажлын орчинд өргөн ашиглагддаг цахим платформуудыг танилцуулъя. Өнөө цагт ажил үүргээ гүйцэтгэхэд цахим орчинд дийлэнх цагийг зарцуулж байгаа шүү дээ. Гагцхүү ямар платформыг, яаж ашиглахаас та бидний ажлын үр дүн хамаарч мэднэ. Та корпорац эсвэл гарааны жижиг компанийн алинд ч ажилладаг байлаа гэсэн дараах платформууд танай ажлыг хөнгөвчлөх нь гарцаагүй.
Жич: Эдгээр програмын тодорхой функцуудыг ашиглахад сарын хэрэглээ нь үнэгүй бөгөөд ажлын онцлогтоо тохируулж төлбөртэй хэсгийг хэрэглэх эсэхээ шийдээрэй.
Төлөвлөгч платформууд
Ажил болон төслүүдээ нэг самбарт зохион байгуулалттайгаар байрлуулахад тусална. Ямар ажлыг хэн хийж байгаа болон тухайн ажил хэдэн хувийн гүйцэтгэлтэй явж буйг мэдэхэд тун хялбар.
Давуу тал:
Ажлыг үр дүнтэй, системтэй зохион байгуулахад тусална.
Бусад бүтээмжийн програмуудтай холбоход асуудалгүй.
Зайнаас ажиллаж байгаа тохиолдолд ажлуудаа асуудалгүй гүйцэтгэхэд туслах болно. Ялангуяа ажилтнууд хоорондын харилцааны функцууд нь хамгийн догь.
Давуу тал:
Asana, Trello, Zoom, Google Meeting, Github зэрэг платформуудын хоршиж ажиллана.
Танай багт хэрэгцээтэй онлайн уулзалтын бүртгэл, загварууд.
Үүлэн технологид суурилсан, хамтын ажиллагаанд зориулсан “нэг цэгийн үйлчилгээ” юм. Google, Airbnb, Uber, Nike зэрэг дэлхийн нөлөө бүхий брэнд, компаниудын 100 мянга гаруй баг ClickUp-ийг ашигладаг.
Давуу тал:
Ямар ч загвараар, яаж ч харагдуулж болно.
Багийн ажлаа удирдаж, хянахад тохирсон хэрэглүүрүүд.
Харилцааны платформууд
Чат өрөө, групп шууд мессеж зэрэг компанийн харилцааны цогц талбар. Slack нь баг болон хүмүүсийг мэргэжлийн хэрнээ албан бус байдлаар холбоход тусалдаг тул бүтээмж, хамтын ажиллагааны гайхалтай хэрэгсэл болж чаддаг.
Давуу тал:
Үйлчлүүлэгч, борлуулагч эсвэл түншүүдтэйгээ нягт хамтран ажиллаж, Slack-ын сувгаа хуваалцах боломжтой.
Манай Unread-ийн баг ашигладаг 😉
Цахим орчинд уулзалтаа хамгийн сонирхолтой, хөгжилтэй байдлаар зохион байгуулаарай. Зөвхөн багийнхандаа зориулсан талбар зохион бүтээж, тэдний харилцааг илүү дотно болгоход туслах хэрэглүүрүүдтэй.
Давуу тал:
Видео дуудлага хийх боломжтой виртуал талбарууд.
Хэнийг ч уйдаахгүй, хэт албаны биш.
УНШВАРТАЙ НИЙТЛЭЛҮҮД:
Буудлагын спортын тамирчинд хамгийн их хэрэг болдог 10 зүйлтэй танилцаарай. Хувцас хэрэглэл нь тун ч сонирхолтой юм билээ.
XX зууны нөлөө бүхий зохиолчдын нэг Чарльз Буковски. Америкийн цуутай “бохир реалист” зохиолч хэмээгддэг түүний шүлгүүдийн тухай ийн өгүүлэв. Тойм нийтлэлийг нь уншаад түүний шүлгийн номыг авах сэдэл төрнө гэдэгт эргэлзэхгүй байна.
“…сайн шүлэг ер нь
яаж ч чадна.
гэхдээ хамгийн чухал нь
сайн шүлэг хаана зогсохоо
өөрөө мэднэ.”
ДАРААГИЙН ДУГААРТ
Хувийн санхүү: Нэмэлт орлого олох аргууд
Ажил карьер: Ажлын ядаргаанд (burn out) орох гээд байвал яах вэ?
Энэ хүрээд өнөөдрийн товхимол маань өндөрлөж байна. Ирэх долоо хоногийн даваа гарагт залуу мэргэжилтнүүдэд зориулсан ээлжит зөвлөмжүүдээрээ эргэн уулзацгаая.
Unread апп татах: Android, iOS
Санал хүсэлт илгээх болон товхимолтой хамтран ажиллах: majigaa@unread.today
Хэрэгтэй зөвлөгөө мэдээллүүд байлаа :)