Залуу мэргэжилтнүүдэд зориулсан Unread Newsletter-т тавтай морил!
🧐 Unread Monday/Posted Thursday 😎
Хаврын урин өдрийн мэнд! 🌱
2021 оны арваннэгдүгээр сараас уншигчдад хүрч эхэлсэн “Өрөмтэй талх” товхимолоо өөрчлөн шинэчлэх болсноо бид дуулгасан билээ. Тэр ёсоор бид товхимлынхоо хэлбэр, агуулгыг бүрэн өөрчлөн залуу мэргэжилтнүүдэд зориулсан Unread Newsletter-ийг эхлүүлж буйгаа зарлахад таатай байна.
Ингээд бидний товхимол хэрхэн өөрчлөгдөж, уншигч та цаашид ямар товхимол хүлээж авах талаарх мэдээллийг хүргэе.
ТОВХИМОЛ ЯГ ЯАЖ ӨӨРЧЛӨГДСӨН БЭ?
Даваа гараг бүрийн өглөө “Өрөмтэй талх” өнгөрсөн долоо хоногт дотоодод өрнөсөн мэдээ мэдээллийг сонордуулдаг байсан. Тэгвэл бид цаашид “Unread Monday”, “Posted Thursday” нэрээр даваа, пүрэв гараг бүр танд цахим шуудан хүргэх гэж байна. Товчхондоо та долоо хоногт хоёр товхимол хүлээн авна гэсэн үг. Сонирхолтой байгаа биз?
UNREAD MONDAY?
#ЗАЛУУ МЭРГЭЖИЛТЭНД ЗОРИУЛСАН ЦАХИМ ТОВХИМОЛ
Ажлын талбарт давшиж яваа залуу мэргэжилтний хувьд мэдэж судлах, асууж тодруулах зүйл мундахгүй. Тэр тусмаа хувийн санхүүгээ яаж зөв зохистой удирдан авч явах, ажлын орчинд тулгардаг жижиг том гэлтгүй асуудлыг хэрхэн шийдэх гэх мэт энгийн боловч эргэлзүүлж чаддаг асуултын хариултуудыг даваа гарагийн товхимол танд хэлж өгөх болно. Ингэхдээ бид #хувийн санхүү #ажил карьер гэсэн сэдвийн хүрээнд зөвлөгөө мэдээлэл, сонирхолтой агуулга хуваалцах юм.
Та эдгээр асуултын хариултыг мэдмээр байна уу? Хэрэв тийм бол эргэлзэлгүй даваа гараг бүр товхимлоо уншаарай гэж зөвлөе.
Орлогоо яаж зөв зохистой хуваарилж, хуримтлал үүсгэх вэ?
Ажлынхаа хажуугаар яаж өөртөө цаг гаргах вэ?
Зээл авъя гэвэл юунаас эхлэх билээ?
Хөдөлмөрийн хуулиас заавал мэдэж байх ёстой заалтууд нь аль юм бол?
Чухал зүйл мартах шахлаа. Бид сэдэв бүрээр цэгцтэй, ойлгомжтой мэдээлэл бэлтгэн тун энгийн агаад нөхөрсгөөр тайлбарлах болно.
ТЭГВЭЛ POSTED THURSDAY ТОВХИМЛООС ЮУ УНШИХ БИЛЭЭ?
Та даваа гарагт илүү ажил хэрэгч товхимол унших бол дөрөв дэх өдөр нь амралт чөлөөт цагаараа унших, сонсох, үзэх, идэх, очих, турших зүйлсийн талаарх хөнгөн хөгжилтэй агуулгыг хүлээн авах юм.
#АМРАЛТ, ЧӨЛӨӨТ ЦАГТ ЗОРИУЛСАН ТОВХИМОЛ
Пүрэв гарагийн товхимлоос энтертайнмент, поп соёлын талаарх мэдээ, эрүүл зөв амьдралын зөвлөмж, ирэх амралтын өдрүүдээр хийж үзэх зүйлсийг санал болгосон мэдээлэлтэй танилцах боломжтой.
Шинэчлэгдэн өөрчлөгдөж буй товхимолмаань танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Таны ажил хэргийн болоод амралтын өдрийн үнэнч зөвлөгч байх учраас манай товхимлыг эргэн тойрны хүмүүстээ санал болгон хамтдаа суралцаж, хөгжилдөөрэй.
Ингээд ирэх долоо хоногийн даваа гарагт эхний дугаараараа уулзацгаая. Тэр хүртэл түр баяртай 🤗
Товхимолтой холбоотой мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл манай цахим хуудсуудыг дагаарай.
Instagram: Unreadtoday, Postedmn
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Oroin mend