Шинэхэн долоо хоногийн мэнд 🤗
Өглөөний цайгаа уусан биз дээ? Өдрийн эхлэл болгож өглөөний цайгаа уусан хүн бүрд онц дүн тавья. Заа тэгээд “Өрөмтэй талх” цахим товхимлоо уншиж байгаа бол бүр ч онц байна. Энэ долоо хоног чинь тун аятайхан эхэлж байна шүү!
Хорвоогийн сонин хачнаас эхлээд хол ойрын анирыг дуулгах товхимол маань даваа гарагийн өглөө бүр таныг амттай, өег өрөмтэй талхаар дайлах болно 🍞
Ингээд товхимолдоо тавтай морил! 📧
ЮУ БАЙНА ДАА?
😁Юм юм л байна. Сая Баасан ахын төрсөн өдрөөр цас орлоо гэж бид хэдийг догдолж, эморч байхад цаана чинь сарны хагас хиртэлт 3 цаг 28 минутын турш үргэлжилжээ. Ингэснээр 1440 оноос хойшхи хамгийн удаан үргэлжилсэн тохиолдол болсон гэнэ.
🚗Apple компанийн МАШААН
Хазсан алимны зурагтай гоё утас, таблет, компьютер, чихэвч энэ тэр үйлдвэрлэдэг Apple компани 2025 он гэхэд машин үйлдвэрлэнэ гэжээ. Нөгөөх нь бүр жолооны хүрдгүй гээд бод доо. 😲
🦠Ай даа Корона минь дээ…
Европын орнуудад дахиад л өвчлөлийн шинэ давалгаа эхэлсэн сурагтай. Уг нь манай улсад арай гэж дельта хувилбарын давалгаа хумигдаж байгаа юм сан. Захиж хэлэх ганц зүйл байна. Маскаа л зүүгээрэй 😷
Өөр сонин хачныг Уундаагийн долоо хоногийн тоймоос дэлгэрүүлэн уншихтун.
ЮУ НИЙТЛЭВ ДЭЭ?
📌ӨСДӨГ МАШИН: Автомашинаараа хөрөнгө оруулалт хийх боломж
Худалдан авснаас хойш үргэлж зарлага гаргаж байдаг автомашинаараа ашиг олох боломжийг танилцуулж байна. Товчхондоо бол та өөрийн эзэмшлийн машинаа зах зээлийн үнэлгээнээс 1 төгрөг ч дутаалгүй худалдаад, дүйцэх үнээр нь хувьцаа эсвэл койн худалдаж авах боломжтой. Гэхдээ машинаа унасан хэвээр л байна. Яаж вэ гэж үү? Нийтлэлээсээ уншаарай.
📌PP Box: Илгээмж авах таны шинэ 24/7 хаяг
Хүргэлтээр ямар нэг бараа авахаар “За, та хаягаа хэлээрэй” гэнгүүт шууд гацдаг тэ? Ямар ч хаяг хэлсэн “Дөхөөд залгая” гэдэг дээ, хөөрхий… Тэгвэл одооноос өөрт ойр байрлах “PP Box” ухаалаг хайрцганд хэрэгцээт бүхнээ хүргүүлж авах боломжтой болжээ. Илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай.
📌Д.Золбоо - Дурлаж сонгосон салбар, өсөж хөгжих эрмэлзэл
Хүн дуртай зүйлээ олж, хүсэж буй зүйлээ ухаарна гэдэг юутай сайхан бэ? Өөрийнхөө юу хүсдэгийг мэддэг, түүнийхээ төлөө хөдөлмөрлөдөг Д.Золбоогийн яриаг ЭНДЭЭС уншаарай.
📌Honey Week: Зөгийн балын ач тус + Хэрхэн хэрэглэх вэ?
Зөгийн бал нь зөвхөн уухад зориулагддаггүй байгаа шүү. Ургамалд тоос хүртээхээс эхлээд бидний биед шингэх хүртэл асар олон үйл явц болдог байна. Хэрэглэхэд ч учир начир байна цаана чинь. Сонирхож байвал PM.
📌Монгол Улсын тэтгэврийн тогтолцоотой танилцсан миний аялал
Хүн бүрийн толгойд тэтгэвэрт гарахаараа яана даа гэсэн бодол хөвөрч явдаг байх. Уг нь гавьяаныхаа амралтад гарна гээд догдолмоор байв ч авах мөнгөө бодохоор хоёр гурван ажил зэрэг хиймээр санагддаг даа. Тэгвэл өнөөдөр манай улсад “Тэтгэврийн даатгалын сан” гээч нь яг ямар тогтолцоогоор яаж яваад байгааг ЭНЭ нийтлэлээр танилцууллаа.
ЮУ САНАЛ БОЛГОВ?
📆 Санах: Шинэ жилийн баяр болоход 40 хоног үлдлээ. Энэ баярын хамгийн гоё нь хүлээх байдаг тэ? Гэснээс шинэ оны эхний өдөр Harry Potter цувралын 20 жилийн ойд зориулсан тусгай дугаар гарна. Танилцуулга бичлэгээ үзээд, нэгдүгээр сарын 1-ний өдөр яаж тухлахаа төлөвлөөрэй 😊
🎧 Сонсох: Billboard жагсаалтыг дөрөв дэх долоо хоногтоо тэргүүлж буй Easy On Me дууг сонсоорой. Adele эгчийн эргэн ирэлт ч янзын байна аа 🤘
🎬 Үзэх: Netflix дээр ээлжит Өмнөд Солонгосын цуврал тэргүүлж байна. Энэ сарын 19-нд үзэгчдийн хүртээл болсон Hellbound цувралыг амралтын өдрөөрөө үзээрэй 😎
📃 Унших: Нэгэнт Harry Potter гэснийх урын сангаасаа нэг нийтлэл санал болгоё. Harry Potter-ын кинонуудаас авч болох бизнес санаанууд 💡
🔎 Турших: Шинэ зүйл туршиж үзэх нь амьдралыг илүү сонирхолтой болгодог. Энэ сард би дохионы хэл сурах зорилт тавьсан. Та ч бас зарим энгийн дохиог надтай хамт сураарай 🤗
БАЯРЛАЛАА ❤
Бидний контентыг үргэлж шимтэн хүлээж, таалан болгоодог танд баярлалаа. Дараа долоо хоногт шинэхэн Өрөмтэй талхаар эргэн уулзацгаая! Дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжээрэй! 😊