Posted Thursday #5
Зуны аагим халуун өдрүүд үргэлжилсээр…
Хэрэв та яг одоо ажил дээрээ залхуурч суугаа бол манай товхимол таныг сэргээнэ гэдэгт итгэлтэй байна. Учир нь амралтын өдрүүд айсуй ✋
Ингэхэд өдрийн цагаар 30 минутаас хэтрэхгүй хугацаанд дуг хийх нь таны биеийг сэргээж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг ач тустай гэдгийг мэдэх үү? Өдрийн хоолоо идчихээд хэсэгхэн хугацаанд эрч хүчээ нөхөж, чанартай нойр авахыг зөвлөе.
Ингээд өнөөдрийнхөө товхимолд тавтай морил 😊
СЭТГЭЛЭЭС ЖИГҮҮРЛЭХ ЦАГЦАЙ
Хүүхдийн баярыг тохиолдуулан бяцхан зураачдын уран зургийн үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ ням гарагт нээлтээ хийх нь ээ. Уг үзэсгэлэн нь хүүхдийн урлагийн мэдрэмжийг хөгжүүлэх, хүүхэд бүхэн зурж чадна гэсэн итгэлийг төрүүлэх зорилготой аж. Хүүхдүүд болон дүү нараа дагуулж очоод тэдний бүтээлч оршихуйг гэрэлтүүлээрэй. 🎨
Үзэсгэлэнгийн мэдээлэл АВАХ
THERMAE ROMAE NOVAE
Анимэ сонирхогчид хэр олон байна даа? Танд Мари Яамазакигийн цаг хугацааны аяллын талаар өгүүлэх, инээдмийн манга дээр үндэслэн бүтээгдсэн "Thermae Romae Novae" анимэг санал болгож байна. Анимэгийн үйл явдалд Ромын архитектор Lucius Modestus орчин үеийн Япон улсад зорчиж, халуун усны газруудын талаар судалж, суралцах болно.
Ийнхүү тэрээр өөрийн хамаарагдах "хуучин" цаг үе рүүгээ буцаж, Японы халуун усны газруудын шинэ, инновацлаг санаануудыг шинэхэн бүтээлдээ тусган, ирээдүй цагт нөлөө үзүүлэх том зорилгыг өмнөө тавьж буйгаар үйл явдал өрнөх юм.
Анимэг ҮЗЭХ & “Заавал үзэх 5 шинэ анимэ” нийтлэлийг УНШИХ
GREENTEA PENG - MR.SUN
Зуны халуун өдрийг дуугаар илэрхийл гэвэл магад энэ дуу тохирох биз. Дууны дүрс бичлэгийн хувьд ч тун өвөрмөц хийцтэй. Уншигч та уг бүтээлийг заавал сонирхоод үзээрэй. 🎼
NEGATIVE MONGOLIANS
Үргэлж эерэг байх гэж хичээсээр ядарч байгаа хүн байна уу? Заримдаа зүгээр л уур бухимдлаа илэрхийлэх нь илүү үр дүнтэй байх нь бий. Ингэснээр уг асуудлыг нэг мөр орхиж, цааш урагшлахад амар болдог ч юм шиг. Хэрэв та ч бас ийм нөхцөлд байгаа бол “Negative Mongolians” подкастыг сонсоод үзээрэй. Тэд бодит байдлыг яг л байгаагаар нь ярилцах болно.
ШАР АЙРАГНЫ БАЯР
Зуны өдрүүдийн энэ их халууныг яаж гэтлэх вэ? 🥵 “Их Хотын Баяр”-аар зочлонгоо хамтлаг дуучдын тоглолтыг үзэж, олон төрлийн задгай шар айрагнаас амтлаарай. 🍻
Уг арга хэмжээ нь тавдугаар сарын 25-ны өдрөөс энэ ням гарагийг дуустал Улаанбаатар зочид буудлын арга хэмжээний зааланд 18-24 цагийн хооронд зохион байгуулагдах аж.
NIJI COFFEE & DESSERT
Харин амттанд дуртай уншигчид маань сэрүү татуулах хүйтэн кофе, салахын аргагүй дессертээр дүүрэн “Niji Coffee & Dessert shop”-оор зочлоорой. Зөвхөн амтаар зогсохгүй, суугаад л баймаар гоё тохижилттой газар шүү. 🥰
Хэчнээн хүссэн ч бүгдийг нь нэг дор амталж чадахгүй учир өөрийн дуртай “Strawberry creamcheese bubble tea”-г санал болгоё. Мөн бидний Niji-тэй танилцсан нийтлэлийг уншиж сонирхоорой.
Энэ удаагийн дугаарт манай Unread-ийн ерөнхий менежер Цогзолмаа амралтын өдрийн “жор”-оосоо хуваалцлаа.
Таны хувьд хамгийн төгс амралтын өдрийн хэмнэл?
Зөвхөн өөрийн дуранд хөтлөгдөж, өдрөө төлөвлөх. Заримдаа өдөржин орондоо хэвтмээр, эсвэл гадагш гарч, хүмүүсийн дунд баймаар өөр өөр мэдрэмжүүд холилдсоор байдаг учраас юу ч бодохгүйгээр тухайн мөч, дураа дагах нь миний хувьд төгс өдөр болдог.
Сүүлийн үед амралтын өдөр тань хэрхэн өнгөрч байна вэ?
Амралтын өдрүүдээ хоёр хэсэгт хувааж, өөртөө сонголт гаргадаг. Нэг бямба гарагийг зөвхөн гадуур өнгөрөөж, ууланд алхах, найзуудтайгаа уулзах, гоё хоол идэх зэргээр толгойгоо сэргээж өнгөрөөнө. Дараагийн хагассайнд элдэв бодлуудаа цэгцлэх, асуудлыг тухтай бодож эргэцүүлэх, ганцаар кофе шопт суух зэргээр өөрийгөө тордох өдөр болгодог. Харин ням гараг бүр ирэх долоо хоногийн бүх ахуйн ажлуудаа нэг дор бэлдээд, бүтэн өдөржингөө цэвэрлэх, цэгцлэх ажлууд хийдэг дээ. Энэ бүхэн бүгд сэтгэл санаа сэргээдэг болохоор ийм хэмнэлээр олон жил явж байна.
Манай уншигчдад санал болгох нь…
Бид амралтын өдрийг “амрах л өдөр” юм чинь гээд тоохгүй өнгөрөөчих гээд байдаг. Хааяадаа тийм байж болох ч удаад ирвэл эрт босоод ингэчихдэг байж дээ, тийшээ яваад ирсэн бол, тийм зүйл хийдэг байж гэх харамслууд давхцаад байдаг юм. Тиймээс амралтын өдрөө хайрлан, харамлан байж өнгөрөөх хэрэгтэй байх шүү.
Энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Ирэх долоо хоногт шинэ дугаараараа эргэн уулзацгаая.
Unread апп татах: Android, iOS
Сошиал хуудсуудыг дагах: Facebook, Instagram, YouTube, Soundcloud
Санал хүсэлт илгээх болон товхимолтой хамтран ажиллах: majigaa@unread.today