Жиндүүхэн өдрийн мэнд 👋
Зуны эхэн сар гарсан ч хаврын сэрүүн салхи үргэлжилсээр... Халуун, хүйтэн цаг агаар ээлжилсэн эдгээр өдрүүдэд дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжээрэй. Бид шинэхэн дугаартаа энэ амралтын өдрүүдээр хийх зүйлсийн санааг хуваалцаж байна. Уншигч та ч бас шинээр туршиж үзсэн бүхнээ бидэнд хариу шуудангаар хуваалцах боломжтой шүү 😉
“ЖИЗЕЛЬ”
Та хамгийн сүүлд хэзээ сонгодог урлагийн тоглолт үзсэн бэ? Хэрэв нэлээд хугацаа өнгөрчихсөн байвал энэ амралтын өдрүүдээр дэлхийн сонгодог бүжгэн жүжгүүдийн нэг А.Аданы “Жизель” балетыг сонирхож нүд, сэтгэлээ баясгаарай.
Тасалбар ЗАХИАЛАХ & “Жизель” балетын түүхтэй ТАНИЛЦАХ
“ГЭР АХУЙН БАРАА ШИНЭ FAST FASHION УУ?”
Орчин үеийн трендүүдийн үүсэл, нөлөө, цар хүрээг олон талаас ньын өнцгөөс гүнзгий тайлбарласан видео эсээг хүмүүст хүргэдэг Франц youtuber AliceАлис Каппеллийн Cappelle-гийн шинэ бичлэгийг санал болгож байна. Fast fashion хувцасны брэндүүд байгаль орчинд хэр их хор хөнөөлтэйг хэн хүнгүй мэдэх биз. Тэрээр интерьерер чимэглэлийн трендүүд ч мөн хувцас загварын салбараас дутахааргүй анхаарал татаж, тогтмол шинэчлэгдэж байгаа талаар уг бичлэгээрээ задлан шинжилжээ.
Youtube-ээс ҮЗЭХ
“Сонгодог үдэш”
Тавдугаар сарын 06, 07-ны өдөр болох "СОНГОДОГ ҮДЭШ" тоглолтыг Монгол Улсын Филармонийн Симфони найрал хөгжим үүсэж хөгжсөний 65 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах гэж байна. Тавдугаар сарын 07-ны өдөр буюу суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн төрсөн өдрөөр түүний бүтээлийг тайзнаа эгшиглүүлдэг уламжлалтай аж.
Амралтын өдрийн албум “When the Storms Would Come (2015) – Holy Holy”
Хөгжимд хайртай уншигчдадаа энэ долоо хоногт Holy Holy хамтлагийн “When the Storms Would Come” цомгийг санал болгож байна. Төдийлөн олон хүнд хүрч чадаагүй уг цомог нь гайхалтай хөгжмийн найруулга, чадварлаг хөгжимчдийн нийлбэр байх болно. Таны амралтын өдрийг амар амгаланд автуулна гэж итгэж байна.
Spotify-аас СОНСОХ & Хамтлагтай ТАНИЛЦАХ
Мексик амралтын өдөр
Дулаахан амралтын өдрүүдээр гэр бүлээрээ сонгодог гахайн махтай тако бэлтгэнгээ салхинд гарахыг санал болгож байна. Амталсан гайхан мах, хан боргоцой, эрдэнэ шиш, тортилла гээд үндсэн дөрөвхөн орцтой, бэлтгэхэд ч хялбар учраас зөвхөн амралтын өдөр ч гэлтгүй ажилдаа бэлтгэн авч явахад тохиромжтой. Мэдээж Мексик хоолыг салсагүйгээр төсөөлшгүй. Хачирт нь салса салад нэмж өгвөл таны хоолыг илүү баялаг, амтлаг болгох нь гарцаагүй.
YouTube заавар ҮЗЭХ & Салса салат бэлтгэх заавар ҮЗЭХ
Энэ долоо хоногийн зочноор уран бүтээлч Doid буюу Б.Доржнанжид өөрийн амралтын өдрийн жороосоо хуваалцлаа. Түүний хувьд амралтын өдрийнхөө мөч бүрийг мэдрэхийг хичээдэг аж.
Таны хувьд хамгийн төгс амралтын өдрийн хэмнэл?
Өглөө эртхэн босоод өглөөний нарыг харах… Очиж үзээгүй хуучны юм уу, эсвэл шинэ дурсгалт газар, бүтээн байгуулалтыг үзэх дуртай. Харин орой нь гэртээ халуун дулаан уур амьсгал бий болгож, хайртай дотнын найзуудаа оройн хоолонд уривал тэр л миний хувьд төгс амралтын өдөр.
Амралтын өдөр тань хэрхэн өнгөрдөг вэ?
Ихэвчлэн сэрснийхээ дараа намуухан дуу сонсоод гэрээ цэвэрлэж, хувцсаа угаадаг. Хэрэв ахуйн ажил эрт цэгцэрвэл хүнсээ цуглуулна. Тэгээд аав, ээжийндээ очиж гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөх дуртай. Цаг үлдвэл найзуудтайгаа болзоо товлохоо ч мартахгүй шүү.
Манай уншигчдад санал болгох нь…
Ням гарагт эрт сэрэх. Ингэснээр даваа гарагт эрч хүчтэй сэрнэ. Мөн шинэ сонирхолтой зүйлс дотнын хүмүүстэйгээ туршиж, хийж, үзэж байгаарай. Энэ нь ямар ч харилцааг илүү бат бөх болгодог.
Санал болгох нийтлэл: Уран бүтээлч Doid-ын эрхэмлэж нандигнадаг 10 зүйл
Энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Ирэх пүрэв гарагт эргэн уулзацгаая.